Мальта улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул О.Эрдэнэдалайд экзекватур гардуулав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон О.Эрдэнэдалайд  экзекватур гардуулан өгөв.

Дэд сайд Б.Батцэцэг Өргөмжит консул О.Эрдэнэдалайд ажлын амжилт хүсээд Монгол, Мальтын хоёр талын харилцаа, худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Томилогч улсаас олгосон патентыг үндэслэн өргөмжит консулд экзекватур олгосон өдрөөс өргөмжит консул үүрэгт ажилдаа орох эрхтэй болдог байна. Харин томилогч улс өргөмжит консулын бүрэн эрхийг дуусгавар болгосноо ГХЯ-нд мэдэгдвэл түүний экзекватурыг хүчингүй болгодог ажээ.
Бүгд Найрамдах Мальта Улсын хувьд Дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах үйлдвэр 33 хувь, хөдөө аж ахуй 5.5 хувь эзэлдэг бөгөөд нэхмэл, оёдлын үйлдвэр, загасны аж ахуй нэлээд хөгжжээ. Аж үйлдвэрт нь гадаадын хөрөнгө зохилдог бөгөөд хөдөө аж ахуйдаа улаан буудай, арвай, идэшний ногоо, жимс, цэцэг тариалдаг ажээ.

Монгол Улс Мальта улсын хооронд 1979 оны наймдугаар сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Мальта Улсын тусгаар тогтнолын ой энэ сарын 21-нд тохиох юм байна.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …