Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улс 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийн хүрээнд төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулдаг.
Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалаараа арга хэмжээнүүд болж иргэд идэвхтэй оролцож байна. Тэгвэл өнөөдрийн арга хэмжээнд зориулж, Улаанбаатар хот пот халуун тогооны рестораны хамт олны зүгээс иргэдийг үнэгүй кофегоор дайлж байна.
Улаанбаатар хот пот ресторан нь үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа ч хэдий нь үйлчлүүлэгчдийн талархлын хүлээгээд байгаа юм. Тус ресторан ядаргаа тайлах ясны шөлөөр үйлчлэхээс гадна ази европын уламжлалт, амтат хоолоор дайлж байна.