Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ

ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрөгч сард гарсан. Тухайлбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан юм.

Хэрэг гарсны маргааш нь сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 2018 оны наймдугаар сарын 10-ны өдөр саатуулсан. Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.  Хуульд зааснаар хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм  байна.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …