Энэ бямба гарагт Бөхийн өргөөнд барилдаантай

Үндэсний бөхийн намрын улирлын нээлтийн барилдааны тов гарлаа. Энэ сарын 29-нд буюу бямба гарагийн 14.00 цагаас улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

Мөн есдүгээр сарын 30-ны 14.00 цагаас аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан болно. Үндэсний бөхийн хоёр холбооны хооронд үүссэн маргааны улмаас олон сар хаалттай байсан Монгол бөхийн өргөөнд энэ намрын заалны барилдаан эхлэхээр болсон нь энэ аж.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …