Ц.Цогзолмаа: Хууль бус томилгоо хийгээгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 30 байгууллагын захирлыг хууль бусаар томилсон талаар мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад уг мэдээллийг үгүйсгэсэн юм.

Тэрбээр “Төрийн албаны зөвлөлөөс бүх яаманд төрийн албаны хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгасан. Энэ шалгалтаар 2016, 2017, 2018 онуудад яамны харьяа газруудад үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хүмүүсийнхээ тооцоог гаргаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, жинхэнэ төрийн албан хаагч болох шалгалтыг нь авч ажилд оруулах зөвлөмж өгсөн. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч нар ойрын хугацаанд шалгалтанд орж, тэнцсэн нь ажлаа хийж, тэмцээгүй нь чөлөөлөгдөх юм. Түүнээс биш хууль бус томилгоо хийсэн гэдэг нь худлаа” гэв.

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …