Монгол бүсгүй Apple компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна

АНУ-д дээд боловсрол эзэмшсэн залуу инженер С.Айгерим компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээдэг дэлхийн тэргүүлэгч компани Apple-д саяхнаас програм хангамжийн инженерээр ажиллаж эхэлжээ.

Тэрээр 2017 онд АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг компьютерын инженер мэргэжлээр дүүргэсэн байна.Багадаа парламентын гишүүн болохыг мөрөөддөг охины бодол  өөрчлөгдөж мэдээлэл технологийн салбарт хүч сорихоор шийджээ.

“Apple” компани 126 мянган ажилтантай бөгөөд тэдний дотор манай улсын цөөн тооны иргэн ажилладаг аж. Харин С.Айгеримийн хувьд тус компанийн программ хангамжийн инженерийн шалгуурт тэнцсэн Монгол Улсын анхны эмэгтэй инженер болжээ.

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …