Гэртээ хуурай арьсыг гүн чийгшүүлэх маск хийх жор

1. Авокадо

Хуурай арьсанд хамгийн тохиромжтой жимс бол авокада. Тал авокада байхад л таны арьс гэрэлтээл ирнэ.

  • ½ зөөлхөн авакода
  • ¼ аяга зөгийн бал

Авокадагаа нухаад зөгийн бал хийн хутгаад цэвэрхэн нүүрэндээ түрхээд 10 минутын дараа хүйтэн усаар угаана.

2. Овьёос

Хамгийн хялбар маск

  • 1 цайны халбага овьёос, хивэг
  • 1 цайны халбага тараг
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 1 цайны халбага оливийн тос

Хийх арга:

Бүх орцоо сайтар холиод нүүрэндээ түрхэн 10 минут эсвэл хаттал нь хүлээгээд усаар цэвэрлэнэ. Сайн чанарын серум юмуу байгалийн чийгшүүлэгч тос түрхэнэ.

Үлдсэн маскаа агаар нэвтрэхгүй саванд хийн хөргөгчид 7 хоног хадгалж болно.

3. Өргөст хэмх

Өргөст хэмхний маскын тослог болон хуурай арьсанд хэрэглэж болно.

  • 4 цайны халбага үрэгчээр үрсэн өргөст хэмх
  • 2 цайны халбага зөөхий

Хийх арга:

Бүх орцоо сайтар холиод 20 минутын дараа угаана.

4. Кокосын тостой маск

Кокосыг оролцуулсан олон төрлийн маск байдаг ба хамгийн сайныг нь орууллаа.

  • 2 цайны халбага цэвэр наргил модны самрын тос
  • 1 зүсэм банана

Хийх арга:

Бүх орцоо сайтар холиод 20 минутын дараа бүлээн усаар угаан чийгшүүлэгч тос түрхэнэ.

5. Тараг, VITAMIN E

Ямар ч хольцгүй цэвэр тарга байх хэрэгтэй шүү.

Орц:

  • 2 цайны халбага тараг
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2 халбага зуурсан овьёосны заш
  • 1 ширхэг vitamin E капсул

Хийх арга:

Нүүрээ цэвэрлэсний дараа бүх орцоо холиод нүүрэндээ түрхэн 15-20 минутын дараа усаар цэвэрлэнэ. Дараа нь өөрийн чийгшүүлэгч тосоо түрхээрэй.

Санал болгох мэдээ

Өглөөний мэнд

“Байгалийг бүү буруутга. Тэр зөв хуулиудыг тогтоож өгсөн. Харин түүнийг зөрчвөөс өөрийгөө л буруутга” Энэ …