Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна.

2018 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос зарим үед  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна.  Дархадын хотгор,  Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгороор 8-13 хэм, говь, талын нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …