Шүүх З.Пагмажавыг эх орноосоо урвасан гэж үзэж найман жилийн ял оноов

Өчигдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан З.Пагмажавын давж заалдах шатны шүүх хурал болж түүнд анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг хэвээр үлдээжээ.

Тэрээр эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэг 2015 оноос эхлэн шалгагдсан юм.

З.Пагмажав нь 1995-1999 онд МУБИС-ын Дорно дахины тэнхимийн хятад хэлний факультетыг хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. 2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн олон улсын харилцааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

2012-2015 онд УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байгаад гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж, хэргийг хоёр шатны шүүхээр хянан хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл шүүх З.Пагмажавыг эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан гэм буруу гэж үзэж, ял шийтгэлээ.


Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …