“Номин”-гийн Ш.Баярсайханы хууль бус барилгыг албадан буулгав

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан 270м.кв талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгаж эхэллээ. Буулгаж буй барилга нь “Номин холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй.

“Уг барилгыг музейн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга С.Батболд шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах захирамжийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр гаргасан байна. Энэ захирамжийн эзэмшигчийг нь дуудан байшинг буулгаж байна. Албадан буулгалтын зардлыг төсвөөс гаргаж байгаа бөгөөд буруутай этгээдээс шүүхийн шийдвэрийн дагуу эргээд зардлаа гаргаж авдаг журамтай” гэж Нийслэлийн газрын албанаас мэдээлсэн байна.

Буулгасан барилгын оронд буюу Чойжин ламын сүм музейн 3600 м.кв газар дээр цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөсөн гэнэ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …