Өнөөдөр Асашёорюү Д.Дагвадорж, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай нарын мэндэлсэн өдөр тохиож байна.
Асашёорюү Д.Дагвадорж 1980 оны 9-р сарын 27-нд төржээ. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашёорюү сүмогийн түүхэн дахь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон.
“Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай 1956 оны энэ өдөр мэндэлжээ.Тэрээр Харанга хамтлагийн анхны гавьяат юм. 1974 онд анх уран бүтээлийн замналаа эхэлж Ногоон гэрэл хамтлагт гитарчинаар орж, Я.Одсүрэнтэй хамт тоглодог байсан.
Я.Одсүрэнтэй Ногоон гэрэл хамтлагт тоглодог байх үеэсээ эхлэн рок хамтлаг байгуулахыг хүсч мөрөөдөж явжээ.
Энэ мөрөөдөл нь 1989 онд биеллээ олж Ц.Чулуунбат, Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн, Х.Лхагвасүрэн нартай хамтран Харанга хамтлагийг байгуулсан юм.