Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ, Нэг иргэн-Нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.
Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ.
Санамж бичгийн үр дүнд мэдээлэл солилцох дундын өгөгдлийн мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг боловсруулж нийслэлийн хэмжээнд нэвтрүүлж бэлэн болгох юм. Ингэснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрмөгц Монгол Улсын регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийг бүртгэх аж.
Нэг иргэн-Нэг бүртгэл хөтөлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс нийслэлийн 7 өрх эмнэлэг, 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.
Улсын бүртгэлийн байгууллага нь төрсний болон нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтлөх юм байна.