18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

Эрүүл мэндийн даатгалын сангаас (ЭМДС) санхүүжүүлэн иргэдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо орон даяар эхэллээ.

Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчин болон хорт хавдрыг эрт илрүүлж, эрсдэлийг бууруулж, эмчилгээний нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, нас насанд тохирсон эрүүл мэндийн эрт илрүүлгийн багц үзлэгт хамрагдан, 2030 гэхэд хорт хавдрын нас баралтыг 35 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж босгосон дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгт хамруулах бөгөөд аль ч насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийх аж. Мөн үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах юм байна.

Түүнчлэн 18-34 насныхны урьдчилан сэргийлэх багцад бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэгийн илрүүлэг, үзлэг багтаж байна. Харин 40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгт хамрагдах ажээ.

Үзлэг оношилгоог харьяалагдах өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийж байна.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …