Аавуудын группийн хамт олон Д.Батмөнхийн охидод хадгаламжийн дэвтэр нээж өгчээ

Галд орон гэрээ алдаж, өндөр настай ээж, дөрвөн сартай бага охин болон 2, 3 настай дэрсхэн охидын хамт зүдэрч явсан  Д.Батмөнхийн тухай сурвалжлагыг ТВ5 телевизийн сэтгүүлч Г. Бадамлянхуа иргэд, олон нийтэд цаг алдалгүй хүргэсэн. Сурвалжлага энэ сарын 18-нд цацагдаж, тэр даруй Д.Батмөнхөд туслах сайхан сэтгэл өвөртөлсөн олон хүн тус телевизэд хандаж эхэлсэн байдаг. Маргаашаас нь түүнд туслах хандивын аян өрнөж, ердөө долоо хоногийн дотор Д.Батмөнхийн хандивын дансанд 85 сая төгрөг төвлөрчээ.Тэрбээр есдүгээр сарын 27-ны өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ард түмний хандивын мөнгөөр авсан хоёр өрөө  байрандаа шинэ гал голомтоо бадраасан байна.

Тэгвэл “Аавуудын групп”-ийн хамт олон есдүгээр сарын 28-ны өдөр Д.Батмөнхийн охидод  хадгаламжийн дэвтэр нээж өгч,угаалгын машин бэлэглэжээ.

Мөн тус  группийн гишүүн н.Анхбаяр нь Д.Батмөнхийн авсан байрыг барьсан компанийн интерьер дизайнераар нь  ажилладаг бөгөөд компанийн захиралдаа хүсэлт тавьсны үндсэн дээр Б.Батмөнхийн гэр бүл бүтэн жилийн турш сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй болжээ. Ингээд зогсохгүй Д.Батмөнхийг ажилд оруулж өгөхөөр болсон байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …