Скандинавын орнуудын бялуу урлаачдын тэмцээнд Монгол эмэгтэй түрүүллээ

“Scandinavian cake show 2018” тэмцээнд бялуу урлаач н.Мөнхжаргал анх удаа оролцон нэгдүгээр байр эзэлжээ. Тэрээр хуримын бялууны төрөлд оролцон үзэгчдээс хамгийн их саналыг авсан байна.

“Scandinavian cake show 2018” тэмцээн нь Швед улсад 13 дахь удаагаа есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн юм.

н.Мөнхжаргал нь 2016 онд Швед улсад талх нарийн боов болон торт урлаачийн мэргэжил эзэмшиж, одоо уг улсад мэргэжлээрээ ажиллаж байна.


Бялуу урлаач н. Мөнхжаргалын хийсэн зарим бялуунууд 

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …