ТЕГ-аас Голомт хотхонд болсон тусгай ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

БГД-т байрлах “Голомт” хотхонд ТЕГ ажиллагаа явууллаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1.3 сая ам.долларыг хуулийнханд хахуулаар өгөх гэж байсан хятадуудыг баривчлахаар ажиллагаа явуулж байгаа гэсэн юм.

“Голомт” хотхоны эргэн тойронд ТЕГ гэсэн бичигтэй хүмүүс хамгаалалт авч нэг цаг гаруй болсны эцэст хэн нэгнийг баривчилсангүй. Харин  дөрвөн ширхэг  битүүмжилсэн хайрцгийг машинд авч явснаар тухайн газрыг битүүмжилсэн байснаа цуцлав. Тэгвэл өнөөдөр 15.30 цагаас ТЕГ-аас албан ёсны мэдээлэл хийхээр болжээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …