Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна.

2018 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр cэрүүсч 3-8 хэм, Их нууруудын хотгор болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …