Уулзварын шар тэмдэглэгээтэй хэсэгт нэвтрэн, хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг торгоно

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэж байна. Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан юм.

Шинэчлэгдсэн дүрэмд жолооч нарт хамгийн их хамааралтай заалтуудаас дурдвал:

Уулзварын шар тэмдэглэгээтэй хэсэгт нэвтрэн, хөдөлгөөнд саад учруулсан жолоочид хариуцлага тооцох заалт оруулсныг анхаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 10,000 төгрөгөөр торгох аж. “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг 15.2 дахь хэсэгт оруулжээ.
Мөн Зам тээврийн ослын үед жолооч нар өөр хоорондоо маргаангүйгээр тохиролцож, даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө гэж шинэчилсэн дүрмийн 3.6-д заасан байна.
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд орсон өөрчлөлтүүдээс онцлох 22 заалтыг зурган хэлбэрээр танилцуулж байна.

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …