Какао нь арьсыг залуужуулж хорыг гадагшлуулна

  • 1 цайны халбага нунтаг какао
  • 1 цайны халбага тараг
  • 1 цайны халбага зөгийн бал

 Гурван орцоо нийлүүлэн сайтар бледэрдэнэ. Нунтаг какао блендэрдэхэд хүндрэлтэй байж магадгүй учир жоохон тэвчээр гаргаарай. Хайлсан шоколад шиг болтол нь бледэрдээрэй. Сайтар цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхэнэ.15-20 минутын дараа бүлээн усаар угаан. Чийгшүүлэгч тос түрээд л боллоо.

Энэхүү маскыг хэрэглэснээр гарах ашиг тус:

Какао: Антиоксидантаар баялаг, нарнаас болж гандаж борлосон арьсыг цайруулж, хөгшрөлтөөс сэргийлнэ.

Тараг: Тараг нь сүүний хүчил агуулдаг учраас байгалийн гуужуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Нүхжилтийг багасгаж, батганы үрэвслийг бууруулна.

Зөгийн бал: Цэвэр зөгийн балыг арьсны бараг бүх төрлийн асуудалд хэрэглэж болно. Байгалийн шарх сорив эдгээгч.

 

Санал болгох мэдээ

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн …