Хар тамхины хэрэгт 13 настай охин холбогджээ

Сүүлийн үед хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр насныхан ихэвчлэн холбогдож байгаа гэсэн харамсалтай судалгаа гарчээ.Хамгийн сүүлд гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагч хар тамхины хэрэгт холбогдсон мэдээлэл байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахмад С.Батзориг “Энэ оны есөн сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн холбогдон шалгуулж байна. Хар тамхины хэрэг таван сурагч, гурван оюутан холбогдсон. Хамгийн бага нь 13 настай охин юм билээ. Хэргийг шалгаж байна” гэжээ.

Хуульд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зургаан төрлийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг аж. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол 1-12 жилийн хорих ялаар шийтгүүлдэг байна. Тиймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхэддээ тавих хараа хяналтаа чангатгаж, энэ талаар сайтар анхааруулж байхгүй бол насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдож эхлээд байна гэж ЦЕГ-аас зөвлөлөө.

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …