Оюутолгойд хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг Улаанбаатараас баривчилжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой компанид 9 сарын 4-нд хүчингийн хэрэг гарчээ.Тодруулбал, ажлын байран дээр гарсан уг хэргийн сэжигтэн нь хэргийг үйлдсэн даруйдаа оргон зайлсан байна.Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэжигтнийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг 20 гаруй хоногийн хугацаанд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд Улаанбаатар хотод байхад нь  баривчилжээ. Одоогоор сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …