“Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор боллоо

 

Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Нийслэлийн прокурорын газраас гаргасан саналыг үндэслэн 15 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Ш.Батхүү нь Өмнөд Африкийн “Стандарт” банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, их хэмжээний зээл авсан гэх хэргээр шалгагдаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм.
Мөн түүний хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг 30 хоног цагдан хорихоор болсон билээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …