Дуурийн гоцлооч Б.Батжаргал БНСУ-д суралцана

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин, тенор Б.Батжаргал БНСУ-д суралцахаар болсон байна. Тэрбээр Сөүл хотод урлагийн сургуульд магистрын зэргээ хамгаалахаар болжээ.

УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал хэлэхдээ “Дуурийн театрт ороод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сайхан дуурийн гол болон туслах дүрд дуулж байна. БНСУ-д дуучны мэргэжлээрээ суралцахаар болсон бөгөөд сайн суралцаад эх орон, аав, ээжийнхээ нэрийг өндөрт гаргахаа хичээх болно.” гэсэн юм.

Б.Батжаргал хамгийн сүүлд буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Пхеньян хотод болсон “Пхеньян” дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд  дэд байр буюу мөнгөн медальтай ирсэн юм. Тэрбээр 2017 онд “BBC Cardiff Singer of the World-2017” дуурийн дуучдын уралдаанд Монголын тенор хоолойнуудын анхдагч болж оролцон, шилдэг 20 залуу дуучны нэгээр шалгарсан  тенор хоолойтнуудын нэг билээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …