Гэрээ цэвэрлэсний дараа ч тухгүй, тавгүй мэдрэмж байсаар л байна уу? Их цэвэрлэгээ хийдгийн адилаар гэрийнхээ энергийг цэвэрлээд үзээрэй.
Фэнг шүй-д гэрийн энерги нь ажил амьдралын амжилтад нөлөөлдөг төдийгүй сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг байна. Тиймээс гэр эерэг энергитэй байх нь аз дагуулж, эерэг бөгөөд сайхан сэтгэгдэл төрүүлдэг, стресс болон депресст өртөх эрсдэлийг бууруулдаг байна. Дараах нийтлэлээс гэрийн муу энергийг арилгах аргатай танилцаарай.
Нэн түрүүнд өрөөнүүдийнхээ шалыг шүүрдэж хог, тоос шороогүй байлгах хэрэгтэй. Ялангуяа үүдний хэсэг, гэр рүү шууд орж ирдэг хэсгийн хогийг хамж аваарай. Үүний дараа цонхоо нээж өрөөнийхөө агаарыг сэлгээрэй.
Хаалга болон цонхоор орж ирж буй энергийн урсгалыг эерэг байлгахын тулд цонх болон хаалгануудаа лимоны уусмалаар арчаарай.
Хэрхэн бэлдэх вэ?
- Ус /5 литр/
- Лимон /5 ширхэг/
- Давс /1 аяга/
- Ammonia /аммиак/ эсвэл Цагаан цуу /тал аяга/
Анхаарах: Уусмалыг хэрэглэхдээ бээлий өмсөх.
Давс : Өрөөний 4 буланд багахан хэмжээтэй давс цацаж өг. Үүнийг 48 цаг болгоод цэвэрлээрэй. Энэ нь өмнөх таагүй энергийг цэвэрлэхэд тусална.
Хонх: Булан бүрдээ 3 удаа хонх дуугарах нь идэвхгүй болсон энергийг хөдөлгөөнд оруулдаг.
Ганга: Ганга нь сайхан үнэрийг бий болгохоос гадна муу энергийг цэвэрлэхэд тусалдаг.
Зөвлөгөө: ОО-ийн өрөөний суултуурыг хэрэглээгүй үедээ хаалттай байлгаж хэвшээрэй. Энэ нь эрүүл ахуйн хувьд төдийгүй энергийг хувьд эрүүл байхад тустай.