“Mongolia’s next top model” шоу өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шоуны эхний дугаар өнөөдөр 20:30 цагаас эхлэн  үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын “Одон” телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой аж.

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарын  шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж дараах бүрэлдэхүүнээр шүүх юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын загварын салбарын хамгийн нэр хүндтэй хатагтай, мөнхийн залуу топ модель хэмээн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн топ модель Э.Одгэрэл өөрийн туршлагаасаа хуваалцахаар “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгчийн үүргийг хүлээн авчээ.

Шоуны дараагийн шүүгч бол Монголын эрэгтэй загвар өмсөгчдөөс хамгийн чадварлаг, нэр хүндтэй нь гэж үнэлэгддэг Э.Энхболд.Тэрбээр Монголын Загвар Урлагийн холбооны Тэргүүн, “O couture” болон “Cabi” брэндийн үүсгэн байгуулагч юм. Түүнчлэн поп урсгалаар уран бүтээл туурвидаг “VR” хамтлагийн ахлагч гэдгээрээ Монголын ард түмэнд танигдсан.

Харин дараагийн шүүгчээр үзэгч олны дунд Нора Дагва нэрээрээ танигдсан  Д.Оюунномин. Тэрээр хоёр дахь жилдээ “Mongolia’s next top model” шоу шүүгчээр сонгогджээ.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …