Гадаадад үрчлэгдсэн монгол охин ядуу хоёр өрхөд гэр бэлэглэжээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн хүрээнд гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдүүдэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ.

Энэ хүрээнд Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын албан хаагчид Монгол Улсаас АНУ-д үрчлэгдсэн Наранцацралт буюу Hannah Williams охиныг эх орондоо ирэх үеэр нь хүлээн авч уулзлаа. Охин одоо 17 настай бөгөөд ирээдүйд хүүхдийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж бяцхан хүүхдүүдэд туслах хүсэлтэй гэнэ. Тэрбээр эх орныхоо өв соёлтой танилцахаас гадна нэн ядуу  хоёр гэр бүлд иж бүрэн тавилгатай гэр бэлэглэсэн байна.

Дашрамд, Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагын конвенцод 1999 онд нэгдэн орсноос хойш Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн дагуу 269 хүүхэд үрчлүүлжээ.Үүнээс 2018 онд 3 хүүхэд үрчлэгдсэн байна.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …