Биеэ үнэлэгч нар хоногт дунджаар 100-200 мянган төгрөг ч олдог гэнэ

yanhan_1_Биеэ үнэлэгчдийн үйлчилгээг авч байгаа хүмүүст арга хэмжээ авдаггүй 

Баасан гаригийн шөнө их хотын хөл хөдөлгөөн үргэлжилсээр л. Манай сайтын шөнийн сурвалжлагын багийнхан СХД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэсгийнхэнтэй 22.00 цагт ажилдаа гарлаа. Баруун талаараа Эмээлт, Тахилт, хойгуураа “Найрамдал” зуслан, Зүүн жигүүр нь “Саппоро”-гоор хиллэдэг энэ дүүрэгт нийслэлийн хүн амын дийлэнх нь амьдардаг. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн 80 орчим хувь нь энд суурьшдаг. Нэг үгээр хэлбэл хамгийн их хөл хөдөлгөөнтэй дүүрэг. Бидний ажил “Саппоро”-гийн өмнөх талбайгаар эргэлдэх биеэ үнэлэгчид болон согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг түр саатуулах, торгуулийн арга хэмжээ авах, гэрт нь хүргэхээс эхэллээ. Эхний ээлжид бид машиндаа суугаад ажиглалт хийв. Шөнийн гудамжинд зогсох биеэ үнэлэгчид хэд хэдээрээ нийлэн тамхи татаж, хажуугаараа өнгөрөх залуусыг дуудан яриа өдөж буй нь илт харагдана. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн залуус ч тэдэн дээр очиж яриа дэлгэж, ойролцоох буудал уруу зарим охидыг дагуулан орж буй нь илт. Ер нь “Саппоро” орчимд хүний хөл хөдөлгөөн татарна гэж байдаггүй бололтой. Тэнд шорлог, тамхи гэх мэт гар дээрээс худалдаа эрхэлдэг хүмүүс ч цөөнгүй ажиллаж байв. Нэг шөнөд тус цагдаагийн хэсэгт жижүүрийн хариуцлагатай зохицуулагч, дуудлага хүлээн авагч, мөрдөн байцаагч, нэмэгдэл бүртгэгч, шинжээч, жолооч, найман машинт эргүүл, 16 офицер, цагдаа ажиллахын зэрэгцээ нэмэгдлээр хэв журмын дөрвөн цагдаа, хэсгийн байцаагч ажилладаг аж. Иргэдийн аюулгүй байдал, амар амгаланг хангахаар энэ хэсэгт 20 гаруй цагдаа нойр хоолоо умартан өргөсөн тангаргаа биелүүлэхээр шөнийн турш ажиллаж байв. Тэд ийнхүү ажиллахдаа 24 цагт багаар бодоход 200 гаруй зөрчил илрүүлдэг тухай Захиргааны үйл ажиллагаа хариуцсан ахлах байцаагч ахмад Ганцоож бидэнд ярьсан юм. Ийнхүү ажиглалтаар эхэлсэн бидний ажил цааш үргэлжилж биеэ үнэлэгчдийг барьж саатуулахаас эхэллээ. Хаа сайгүй эргэлдэн, хэд хэдээрээ бөөгнөрч байсан биеэ үнэлэгчид цагдаа нарыг харангуутаа тал тал тийшээ зугтаж, зарим нь машинд суулаа. Гэвч бүх талаараа аюулгүй байдлыг хангасан шөнийн эргүүлийн цагдаа нар тэр даруй 20 гаруй биеэ үнэлэгчийг саатуулж цагдаагийн хэлтэс дээр авч ирлээ. Уг цагдаагийн хэлтсийн доторх заалаар дүүрэн хүмүүс. Тэнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо агсан согтуу тавьж нэгнийгээ гэмтээсэн, үр хүүхэд, хань ижил, гэр ороныхноо түйвээсэн, дуудлагаар түр баригдаж ирсэн гээд маш олон хүн байв. Хэдийгээр байцаагчид цаг завгүй ажиллаж байгаа ч хүн цөөрөхгүй дуудлагаар нэмэгдэж ирсээр л. Ер нь шөнө бүхэн энэ цагдаагийн хэсэг маш их ачаалалтай ажилладгаас гадна баасан гаригт архитай холбоотой дуудлага илүү их нэмэгддэг талаар зарим цагдаа ярьж байлаа. Тэдний ярианаас сонсоход манай эргүүлийн болон зарим хуульд өөрчлөлт оруулах цаг болсон аж. Тухайлбал, садар самуунтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол биеэ үнэлэгчдийг торгох ч заалт байдаггүй аж.

Цагдаа нар биеэ үнэлэгчдийг шалгах, байцаах явцад нэгэн биеэ үнэлэгчээс товч яриа авлаа. 

-Анх хэдийнээс биеэ үнэлэх болсон бэ? 
-Хоёр жил гаруй болж байна. Гэхдээ би өөрийнхөө төлөө биш хүүхдүүдийнхээ төлөө л энэ ажлыг хийдэг.

-Юу гэсэн үг вэ, ойлгосонгүй? 
-Би гурван хүүхэдтэй. Том охин маань зургадугаар анги, дунд хүү гуравдугаар анги. Бага хүү маань зургаан настай. Бага маань тарчиг амьдралаас болоод хичээлдээ явж чадахгүй байна. Хүүхдүүдээ сайн хүн болгохын тулд тэдэнд мөнгө олж өгөх хэрэгтэй биз дээ. Би өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүдээ тэжээж дийлэхгүй байна. Хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл авах гээд бүх л зүйлд мөнгө хэрэгтэй болдог.

-Чи ажил хийдэггүй юм уу? 
-Зөөгчийн ажил хийж байсан. Цалин нь бага болохоор амьдралд хүрэлцэхгүй юм билээ. Уг нь оёдолчин мэргэжилтэй. Оёдлын цех олон байдаг ч бас л цалин багатай.

-Чи цагт хэдээр явдаг вэ? 
-Хааяа л гардаг юм. Гарахдаа цагийн 30-50, хоногоор бол 80-120 мянган төгрөгөөр явдаг.

-Өмнө нь цагдаад баригдаж байв уу? 
-Баригддаг, саяхан 30 хоногоор баривчлагдаад гарч ирээд гурав хоногийн дараа дахиад л 14 хоногийн баривчилгаанд явсан. Уржигдар /өнгө- рөгч лхагва гаригт/ гарч ирээд одоо баригдчихлаа.

-Ингэж явсан нь чамд их л ашигтай болоод хашрахгүй байгаа юм аа даа. Ер нь хоногт хэдэн төгрөг олдог вэ? 
-Хоногоор бол дунджаар 100, харин цагаар явбал заримдаа 200 мянган төгрөг ч олох тохиолдол байдаг. Гэхдээ байнга явдаггүй. Бага хүү маань өнгөрсөн наймдугаар сард зургаан нас хүрсэн. Хөөцөлдсөөр байж өчигдрөөс л сургуульд оруулахаар боллоо. Гэтэл сургуулиас нь их юм нэхээд байна.

-Сард улсаас олгодог ямар нэгэн орлого байдаг уу? 
-Өрх толгойлсны гэж жилд нэг удаа 60 мянган төгрөг авдаг байсан нь одоо нэмэгдээд 120 болсон. Өөр ямар ч орлого байхгүй.

-Танайх өөрийн гэсэн гэртэй юу? 
-Гурван хүүхэдтэйгээ нийтийн байр түрээслэдэг. Байрны түрээс гэхэд л 200 орчим мянган төгрөг шүү дээ.

-Хүүхдүүд чинь чамайг баривчлаг даад явахаар эсвэл шөнө гэртээ хонохгүй болохоор юу гэж боддог бол? 
-Би хүүхдүүдэдээ шөнийн ээлжийн ажилтай гэж хэлдэг. Хааяа хөдөө ажлаар явах байх шүү гэж сануулдаг юм. Одоо ч гурван хүүхэд маань намайг өглөө ажлаасаа буугаад ирнэ гэж бодоод л сууцгааж байгаа байх. Гэтэл би баригдчихлаа. Баривчлагдах хэцүү шүү дээ. Би ямар дуртайдаа ингэж яваа биш. Амьдрахын тулд аргагүйн эрхэнд л биеэ үнэлж байна.

-Чи өвчин авчих вий гэж айдаггүй юм уу? 
-Эрсдэлээс өөрийгөө хамгаална. Хамаагүй, янз бүр болохгүй.

-Хамт баригдсан охидтойгоо дандаа нийлж явдаг уу? 
-Үгүй, зүгээр л таньдаг юм. Бие биеэ даагаад л явцгаадаг. Ийн ярьж зогсох энэ бүсгүйн амьдралыг бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Гэхдээ л бэлэнчлэх гэсэн сэтгэлгээ нь түүнийг буруу зам уруу будаа тээхэд хүргэжээ. Энэ цагдаагийн хэлтсийнхэн энэ бүсгүйг амьдралын зөв зам уруу оруулах гэж олон янзаар оролджээ. Тэр бүү хэл ганцаарчилсан яриа, ухуулга ч хийж үзсэн байна. Харамсалтай нь хэд хоногийн дараа ахиад л “Саппоро” дээр зогсч байдаг гэнэ. Энэ бол ганцхан жишээ. Гэвч цагдаагийн ажилчин албан хаагчид энэ мэт олон хүнийг зөв, сайхан амьдралтай болгохын төлөө ажилласаар л. Шөнийн ээлжийн цагдаа нарт цай уух ч зав гардаггүй бололтой. Тэд амьдрал дунд амар амгалангийн төлөө бор зүрхээрээ ажиллаж байгаа хүмүүс. Гэвч үнэн хэрэгтээ авдаг цалин ч бага. Өнөөдөр өрөөндөө заларсан өмгөөлөгч, шүүгч нар хоёр сая гаруй төгрөгийн цалин авчихаад ширээнийхээ ард компьютер тоглоод сууж байхад гав, бороохойноос өөр биеэ хамгаалах зүйлгүй шөнийн эргүүлийн цаг даа нар энх төрийн амар амга лан- гийн төлөө нойр хоолгүй зүтгэ сээр л. Санаа гаар бол- дог бол их хотын шөнийн эргүүлд гарч буй бүх цагдааг ганц орой ч болов халуун цай, хоолоор дайлмаар санагд- саныг нуух юун. Өнөөдөр нийгэмд цагдаагийн нэр хүнд ямар байгаа билээ. Гэвч тэд ард түмэн хийгээд төрдөө гомддоггүй. Өргөсөн тангаргаа биелүүлэх гэж ийнхүү зүтгэж байна. Бидэнтэй хамт их хотын шөнийн амар амгалан, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй СХД- ийн Цагдаагийн II хэлтсийн шөнийн эргүүл хийсэн хэсгийн байцаагч дэслэгч Гал-Эрдэнэ, Батмэнд, Бадрахзул, Түвшинхүү нарт хэсэг дээрээ тухлан суух зав гарахгүй байгаа нь шөнийн цагаар хот маань ямар их ачаалалтай байдгийг харуулсан тод жишээ биз ээ. “Нийгмийн амгалан тайван байдлыг хангаж, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан цаг ямагт шударга үйлчлэх нь цагдаагийн байгууллагын эрхэм зорилго юм” хэмээх зорилгын дор сэтгэл зүрхээрээ нэгдсэн төрийн цагдаагийн шөнийн эргүүл үргэлжилсээр л. Энэ их ажлын хажуугаар бид тус хэлтсийн XII хорооны ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Бүрэнжаргалтай ажил үүргийнх нь талаар ярилцлаа.

-Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй учраас гэмт хэргийн гаралтын тоо өндөр байдаг. Та хэзээнээс энэ хэлтэст ажиллаж байна вэ? 
-XII хорооны II хэлтэс байгуулагдаад хоёр жил болж байгаа. Миний хувьд цагдаагаар дөрөв, хэсгийн байцаагчаар гурван жил ажиллаж байна. Миний хариуцдаг хэсэг “Саппоро” орчимд биеэ үнэлэгч ихтэй. Тэднийг зохицуулах үнэхээр хүндрэлтэй байдаг. Хэсгийн байцаагч нартайгаа шөнөжин тэдэнтэй хөөцөлдөнө шүү дээ. Замын урагшаа Баянголын II хорооны нутаг дэвсгэр рүү гараад зугтаачихдаг юм. Харин сүүлийн үед манай хороо тэднийхтэй хамтарсан тушаал гаргаснаас хойш бид замын урагш хөөж гараад барьдаг болсон.

-Энэ орчимд 270 гаруй биеэ үнэлэгч байна гэсэн судалгаа гарсан байсан. Ийм олон байдаг хэрэг үү? 

-Энэ судалгаа 2007 оноос хойш хийсэн судалгаа. Намайг энд ирэхээс өмнө энэ судалгааг хийсэн юм билээ. Гэхдээ энэ бол бодитой тоо биш. Ийм олноороо байдаг гэж бодвол “Саппоро”-гийн үйлчилгээний төвийн талбай ч тэдэнд хүрэлцэхгүй. Хэвлэл мэдээллийнхэн бодитой судалгаанд үндэслэн мэдээгээ бичдэггүй юм шиг байна. Үнэн зөвөөр нь иргэдэд дамжуулахгүй бол нийгэм айдаст автана шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд эцэг эхчүүд охидодоо анхаарал хандуулж байх хэрэгтэй. Зарим охидын эцэг эхийг дуудаж уулзахад бүтэн сар, жил энэ замаар явсныг нь мэдээгүй байдаг. “Чи миний охиныг худлаа гүтгэлээ” гэх нь ч бий. Бид мэдээж тодорхой нотлох баримтыг бүрдүүлсний дараа ар гэрт нь дуулгадаг. Тухайлбал, саяхан баригдсан насанд хүрээгүй А, Г гэдэг хоёр охин бий. Тэднийг саатуулаад шалгахад цагдаагийн байгууллагын хараа хяналтад өртөхгүйгээр сар орчим явсан байгаа юм. Эцэг эх нь энэ талаар юу ч мэдээгүй байсан. Ер нь охидоо 22.00 цагаас хойш гэртээ ирэхгүй бол хаана, юу хийж явааг нь судлах хэрэгтэй.

-Охид ихэвчлэн ямар шалтгаанаар биеэ үнэлдэг бол? 
-Амьдрал нь хэцүү гээд мөнгөнөөс шалтгаалж буй юм байхгүй. Гэтэл амьдрахын тулд мөнгөний төлөө биеэ үнэлдэг гэж ярьдаг. Зарим нь ар гэр нь тогтвор суурьшилтай, ажилтай, тодорхой боловсролтой, нөхөр хүүхэдтэй, соёлтой хүн байдаг. Тэд бол зугаацах гэсэндээ ч юм уу, мөнгөний шаардлагагүй юм шиг хэр нь биеэ үнэлдэг. Мөн багаасаа хүүхдийн хаяг тогтоох төвийг хэсээд явж байсан охид ч бий. Өөрөөр хэлбэл зарим нь өнчин, ядуу, хойд эцэг эхийн хатуугаас болж гэрээсээ дайжсан байдаг. Энэ мэтчилэн янз бүрийн шалтгаанаар л биеэ үнэлдэг юм билээ. Ер нь хувь хүний хүмүүжлээс шалтгаалж байгаа юм л даа.

-Биеэ үнэлэгчдийг та нар барьчихаад торгоод явуулдаг уу? 
-Эхлээд бид ажиглана, ярилцаж ухуулна, хуулийн дагуу сануулга өгөөд торгоод явуулна. Заавал баривчлах биш учрыг ойлгуулахыг хичээдэг. Ингээд болохгүй бол шүүхээр оруулаад баривчлуулна. Олон баригдаад ирэхээрээ тэд чинь биднийг алсаас хараад л зугтна. Бид ямар нэгэн аргаар саатуулдаг. Нөгөө талаар манай улсын хуульд нэг том дутагдал бий. Биеэ үнэлэгчдийн үйлчилгээг авч буй залууст арга хэмжээ авдаггүй. Бид “Саппоро”-гийн үйлчилгээний төвөөр эргүүл хийхэд охид нь “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр та раад зугтна. Харин залуус нь хэнэг ч үгүй зогсч байдаг. “Юу хийгээд байгаа юм бэ” гэхээр “Би найзыгаа хүлээж байна” гэх мэт хариулт өгөөд тоодоггүй. 23.00 цагаас хойш яах гэж яваа нь тодорхой шүү дээ. Тэд бас охид, бүсгүйчүүдийг их уруу татаж байна.

-Хуульд үйлчилгээг нь авч буй залууст авах арга хэмжээний тухай ямар ч заалт байхгүй юу? 
-Ямар ч зүйл, заалт байхгүй. Харин бид ухуулга яриа хийж, хуульд байдаггүй ч сануулах гэх мэт арга хэмжээ авдаг юм. Залуус энэ орчмоор маш их эргэлддэг. Ялангуяа баасан гаригт олширдог. Ер нь миний хариуцаж буй энэ XII хороо бол хөл хөдөлгөөн ихтэй. Сонсголон, Яармаг, Нисэх, Толгойт, Баянхошуу, Таван шар чиглэлийн бараг бүх хүн “Саппоро”- гаас унаанд дамждаг. Үдэш гэлтгүй өдөр ч ачаалал ихтэй газар шүү дээ. Үүнээс гадна замын урд 44 гээд цемент борлуулдаг газар бий. Тэнд ажилладаг хүмүүс ажлаа тараад хор тайлах нэрээр өдөр бүр архи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Уг нь сүү, тараг уухад л хор тайлагдана. Гэтэл архидан согтуурах шалтгаан болгоод байгаа юм. Энэ бүхэн бидний ажилд ачаалал улам нэмж байгаа.

-Одоогийн байдлаар баривчлах байранд хэдэн хүн байгаа вэ? 
-Сүүлийн нэг сарын дотор баривч- лагдсан 61 хүн байгаа. Олонхи нь 14 хоно гоор баривчлагдаж гарч ирээд бу- цаад л баригддаг. Ер нь ичихгүй байна л даа.

-Шөнийн эргүүл хийхдээ Үйлчилгээний төвөөс гадна зочид буудлуудыг бас эргэдэг үү? 
-Үе үе зочид буудлуудыг шалгадаг. Огт чимээгүй орхиж болдоггүй. Өдөр бүр орж шалгаад байж ч болохгүй. Учир нь тэнд тодорхой хэмжээнд амрах гэж үйлчлүүлж буй хүмүүс байдаг. Нөгөө талаар буудалд архидан согтуурах явдал маш их байна. Захын нэг буудалд ороход л таван өрөөний хоёрт нь архидан согтуурч байх жишээтэй. Орон нутгаас оюутнууд ирчихсэн энэ үед, мөн хавар төгсч байна гэсэн шалтгаанаар архидан согтуурах, садар самуунд оролцох нь улам ихэсдэг.

-Үйлчилгээний төвд зүгээр л автобус, эсвэл найз нөхдөө хүлээж буй охид баривчилгаанд өртөх тохиолдол байдаг уу? 

-Үе үе андуурагдах тал бий. Гэхдээ энэ хорооны оршин суугчид, энгийн иргэд бол андашгүй байдаг. Яг биеэ үнэлэгчид гарч ирсэн үеэр I хорооллын охид унаанаас буугаад л гэрээ хүртэл гүйж байдаг. Учир нь зүгээр алхаад явж байвал өнөө залуус нь хоргоогоод эхэлдэг юм. Үүнээс нь болж бид бас сэжиглэж эхэлнэ шүү дээ. Ер нь бид зүс царайг нь танихгүй ч биеэ авч яваа байдлаас нь хараад л хэн нь хэн бэ гэдгийг мэднэ.

-Биеэ үнэлэгчдээс гадна хулгай, дээ- рэм шөнийн цагаар хэр гарч байна вэ? 
-Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил их гардгаараа онцгой дүүрэг шүү дээ. Хамгийн гол нь хуульд бас нэг сул заалт бий. Өөрөөр хэлбэл, хулгайлсан зүйлд нь үнэлгээ хийгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол хэрэг хүлээлгэдэггүй. Торгодог ч үгүй. Энэ бол хулгайчийг өөгшүүлсэн заалт. Ер нь хулгайг санамсар болгоомжгүйгээс үйлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Байнгын шунахайн сэдэлтэй байдаг. Тэдний гарт өртсөн хохирогч үнэхээр харамсалтай, бидэнд гомдоод л үлддэг. Сүүлдээ ахин дахин хулгайчид эд зүйлээ алдсан ч “Аа, энэ муу цагдаа нар яав л гэж” гээд тоохоо больж мэдэгддэггүй. Хуулийн энэ сул заалт, иргэдийн итгэл алдарсан байдал хулгайчийг улам даврааж байна. Гэсэн ч хулгай хар мөртэй. Хэдэн жил өнгөрсөн ч хэрэг нь илэрч л байдаг.

В.НЭРГҮЙ, М.НАРАНБОЛД
 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …