Эрээнд Монгол ээж хүүгээ барьцаанд үлдээжээ

Эрээн хотод Монгол ээж худалдан авалт хийж яваад алдагдалд орж, барьцаанд нь хүүхдээ үлдээсэн байна. Холбогдох байгууллагууд ээжийг нь хайсаар олж тогтоожээ. Ингээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тав гаруй сая төгрөг өгч хүүг Монголд авчирсан байна. Хүүгээ барьцаалсан ээж нь гэр бүлээсээ салсан, архины хамааралтай нэгэн аж.

 ГБХЗХГ-ын мэдэгдсэнээр Эрээн хотод дахин нэг Монгол хүү байгаа аж.  Хүү монгол хэл мэдэхгүй байгаа нь Монголд авчрахад хамгийн том асуудал болоод байгаа юм байна.  Түүнчлэн ГБХЗХГ-аас хилийн хоёр боомт, болон хүчирхийлэл их үйлдэгдэж байгаа нэг суманд хамгаалах байр шинээр байгуулжээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …