ХБНГУ-аас 55 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

Монгол, ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 55 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо.

Монгол Улсыг төлөөлж Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ХБНГУ-ын талаас Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны газрын дарга Катрин Оллерс нар 55 сая еврогийн төсөл, хөтөлбөрийн хэлэлцээрт өнөөдөр  гарын үсэг зурсан юм.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт “Монгол,ХБНГУ-тай 25 жилийн хугацаанд хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хоёр жил тутамд төсөл хөтөлбөрийн  хэлэлцээрийг талууд шинэчилж байна. Энэ жилийн хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-аас 55 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар боллоо. Хэлэлцээрийн үр дүнд  эрчим хүч, уул уурхай боловсрол зэрэг салбарт  буцалтгүй тусламж олгохоор төлөвлөөд байна” гэв.

ХБНГУ хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд манай улсад 1990-ээд оноос буцалтгүй тусламж олгож буй бөгөөд нийт 400 сая еврогийн  хөрөнгө оруулжээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …