“Магнай Трейд” компанийн захирлыг саатуулжээ

“Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг хуулийн байгууллагаас өчигдөр саатуулжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түр саатуулсан гэх мэдээлэл байна. Мөн Р.Ганзоригийг цагдан хорих хүсэлт прокуророос шүүхэд ирээгүй байгаа аж. Хуулийн дагуу саатуулснаас хойш 48 цагийн дотор цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох аж. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлах шийдвэр гарчээ.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …