Зах, худалдааны төвүүдээр нохойт эргүүл ажиллаж байна

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсээс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран хариуцсан хороодын нутаг дэвсгэрт байрлах томоохон зах, худалдааны төвүүдэд өнгөрсөн сарын 29-нөөс эхэлсэн нохойт эргүүлийг үргэлжлүүлнэ.

Албаны эрэлч нохойтой эргүүл хүмүүс ихээр төвлөрсөн “Нарантуул” олон улсын худалдааны төв болон бусад томоохон зах, худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх ач холбогдолтой юм.

Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нохойт эргүүлийг үзвэр үйлчилгээ, олон нийтийн газарт үргэлжлүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …