Нийслэлийн Онцгой байдлын газар түүхэн музейтэй боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр түүхэн музейнхээ үүд хаалгыг нээж анхны зочдоо хүлээн авлаа.

Музейн нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагууд оролцлоо

Музейд Нийслэлийн Онцгой байдлын газрыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудын хөрөг зургаас эхлээд тус газрын түүхэн замналыг харуулах гэрэл зураг, баримт бичиг, эд материал, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан багаж хэрэгсэл, авсан гавьяа шагнал зэргийг дэлгэсэн байна.Түүнчлэн алба  хаагчид  хувийн цуглуулгаасаа музейн сан  хөмрөгийг  баяжуулжээ.

Онцгой байдлын албаны музейн хувьд бусад төрлийн музейнүүдээс өөрийн гэсэн онцлогтой юм. Тухайлбал, гамшиг осол, аюулт үзэгдэл, үйл явдлын агшинг буулгасан гэрэл зураг гэхэд дахин давтагдашгүй, цаг хугацааны үнэт түүх, сургамжийг агуулсан байдаг байна.

Тус албанд хэрэглэгдэж байсан багаж хэрэгслүүдээс л гэхэд хөгжил дэвшлийг харж болохоороо онцлогтой.Тэр ч  үүднээс  нийслэлийн аврагчдын хэрэглэж  байсан  модон  шат музейн үзмэрийн нэг содон хэсэг болсон байлаа.

 

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …