Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гаргалаа.

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байхаар тогтоожээ.

Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм.

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …