Ирэх сараас 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Тодруулбал, иргэд гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд таван жилийн хугацаатай шинээр авч байгаа юм.

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломж бүрдэх юм байна. Тус хуулийн 17.3-д “Дипломат, албан гадаад паспортын хүчинтэй хугацаа 5 жил, энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жил байна. Харин 16-аас доош насны хүүхдэд энгийн гадаад паспортыг 5 жилээр олгоно” гэж заажээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …