Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна.

2018 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст цэлмэг, зөөлөн салхитай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг, зөөлөн салхитай. 14-16 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …