Гар утас хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг

гар-утасЭрдэмтэд хүүхдийг бага насандаа гар утас хэрэглэх нь хортой гэдгийг тогтоожээ.

10-аас доош насанд гар утас хэрэглэх нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.

Үүнээс гадна хүн толгойтойгоо гар утсаа хэдий чинээ ойр байлгах тутам бичил долгион хүлээн авах нь нэмэгддэг ажээ.

Оросын эрдэмтдийн хийсэн судалгаагаар гар утаснаас ирэх бичил долгионыг хүний бие 30 секундын дараа л эсэргүүцэж эхэлдэг гэнэ.

Саяхан эрүүл мэндийн байгууллагаас гар утас нь хорт хавдар үүсгэх ч аюултай гэж анхааруулсан билээ. Бага насандаа гар утас хэрэглэх нь хүүхдийг  бусдаас илүү эмзэг, цочимтгой болдог гэнэ.
10-аас доош насандаа гар утас хэрэглэх нь тархины хөгжлийг удаашруулдаг болох нь судалгаагаар батлагдсан хэмээн судалгааны багийн эрдэмтэн Григорьев хэлжээ.

О.Рана

Ugluu-logo17

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …