Цагдаагийн алба хаагчийн үхэлд Х.Бат-Ялалт буруутай юу

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч амь насаа алдсан харамсалтай мэдээг та бүхэнд дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Үүний шалтгааныг тодруулах зорилгоор болсон үйл явдлаас сийрүүлье.

Булган аймгийн Гурван булаг сумын харъяат иргэн 20 орчим тооны адуугаа хулгайд алдан эрэл сурал болох явцдаа Орхон сумын нутагт иргэн Д.Доржийн амьдарч байсан газрын урдаас адуугаа олсон боловч цөөн тооны адуу нь алга байлаа. Улмаар тухайн үед хохирогчийн өөрийнх нь адууг “манай адуу” гэж худлаа хэлсэн, сүүлдээ Д.Дорж “жинхэнэ эзэн нь миний ажил олгогч Н.Эрдэнэсайханы адуу” хэмээн 5 минутын дотор худал хэлсэн байна. Иймд адуугаа алдсан иргэн Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгчид энэ байдлыг хэлж мэдээлэл өгчээ. Хэсгийн төлөөлөгч ч хуульд заасны дагуу иргэний өгсөн мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд “Эрдэнэт импекс” ХХК-ий захирал, Эрдэнэт хотын “Хүлэг” захын босс Н.Эрдэнэсайхан гэгч Х.Бат-Ялалтад хандан манай ажилчинг цагдаагийн ажилтан малын хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар хандсан байна. Харин хэрэг дээрээ Х.Бат-Ялалт өмгөөлөл, эрх зүйн туслалцаа ч юм уу, сурвалжлагчийн ажил, үйлчилгээ ч юм уу үзүүлэх болсон байна. Ингэхдээ цагдаагийн алба хаагчийн ажилд хүндэтгэлгүй хандаж, хэрэг шалгаж байгаа ажиллагаанд нөлөөлөхийг завдан “Нэвтрүүлэг” бэлтгэн цахим орчинд цацсан байгаа юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …