Хугацаа нь дууссан солонгос хүнсний бүтээгдэхүүний шошгыг сольж борлуулдаг байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид илрүүлжээ.
Тухайлбал, хугацаа нь дууссан солонгос бүтээгдэхүүний шошгыг сольж, сүлжээ хүнсний дэлгүүрүүд болон хятад, солонгосын томоохон ресторануудад нийлүүлдэг байсан БНСУ-ын иргэн Пак Дун Воныг шалгаж эхэлсэн байна.
Пак Дун Вон нь баруун дөрвөн замын ойролцоо байрлах “Ханамара” хэмээх дэлгүүрийг ажиллуулдаг юм байна. Түүнчлэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг 40 тоннын контейнерийн 80 хувьд нууцалж, хилээр оруулж ирдэг байжээ. Мөн шалгалтын явцад одоогоор 2015 онд хугацаа нь дууссан далайн гаралтай бүтээгдэхүүний хугацааг өөрчилж байсныг илрүүлсэн байна.