Цагдаагийн албан хаагч таалал төгсжээ

 

Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж хүнд гэмтсэн цагдаагийн алба хаагчийг өнөөдөр 10:00 цагийн үед яаралтай хагалгаанд оруулсан. Гэвч дөнгөж сая хагалгаа амжилтгүй болж таалал төгсжээ.

Тухайлбал энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, цагдаагийн албан хаагчийн биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр тус хэрэгт холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж хүнд гэмтсэн цагдаагийн алба хаагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. ГССҮТ-д ухаан ороогүй байж байгаад өнөөдөр 10:00 цагт хагалгаанд орсон. Биеийн байдал сайнгүй байна” гэж мэдэгдэж байсан юм.

 

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …