Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажлын нэг нь иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгөх юм. Иргэдэд нэн шаардлагатай хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг шуурхай өгөх, энэ хирээр иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр болох үүднээс хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг утсаар шуурхай өгөх ажлыг 2018 оны 9 дүгээр сараас эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл иргэд өөрт тулгарсан тодорхой асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг ажлын өдрүүдэд, ажлын цагаар, энгийн утасны тарифаар 1800-1202 дугаарын утсаар авах боломжтой боллоо.

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …