Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд явагдах гэж байна
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас“Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахаар нийт 2,223 хүн ажиллаж байна. Цэрэг татлагын байруудыг камержуулан иргэдэд LED дэлгэцээр харуулахад бэлэн болсон.Зарлан дуудах, мэдэгдэх хуудасны 95.9 хувь нь эзэндээ хүрсэн.Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх ажил 92.6 хувьтай байна.Түүнчлэн нэгдүгээр ээлжээс халагдаж ирсэн дайчдыг ажлын байранд хамруулсан. 32 ААН 2,000 гаруй ажлын байрны санал танилцуулсан” гэж мэдээллээ.
Цэрэг татлагын байранд ирэхдээ авч ирэх бичиг баримт:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр
4. Оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх
5. Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
1. Баянгол дүүрэг: “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
2. Баянзүрх дүүрэг: Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
3. Сүхбаатар дүүрэг: Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
4. Сонгинохайрхан дүүрэг: “Ирээдүй” цогцолбор сургууль /83-р дунд сургууль/
5. Хан-Уул дүүрэг: Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
6. Чингэлтэй дүүрэг: Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
7. Налайх дүүрэг: Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
8. Багахангай дүүрэг: “Хангай” цогцолбор