“Mongolian Beauty Association” “NTV” телевизийн хамтран зохион байгуулсан “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах “Miss Universe-Mongolia” тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.17/ Корпорейт Конвеншн Центрт болж үндэсний ялагчаа тодрууллаа.
Монголд анх удаа зохион байгуулсан “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар Дэлгэржавын Долгион түрүүлж, тэргүүн шагналын титэм хүртэв.
Дэлгэржавын Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын үндэсний ялагч болж, Японд болсон ”Miss International 2012” тэмцээнд оролцож байсан юм.
Уралдааны дэд байрт “Мисс Монголиа-2010” уралдааны дэд байрын эзэн, “Дэлхийн мисс”-ийн 2014 оны шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож байсан Т.Батцэцэг шалгарлаа.
67 жилийн түүхтэй“Miss Universe”тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдана.
“Miss Universe” тэмцээний дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм.