Лу.Болд юунд гэлбэлзэв

АТГ-ын даргыг ээлжит бус чуулган хийж өөрчлөөгүй нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн УИХ-ын гишүүн Лу.Болд байр сууриа илэрхийлэв. Эрхэм гишүүн яагаад АТГ-ын даргыг өөрчлөх хүсэл сонирхолд гэнэт автан шамдах болов!? гэдэг хүн бүхний сонирхолыг татна.

Лу.Болд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгост хууль бус зэвсгийн наймаа хийсэн гэмт хэрэгт холбогдсон асуудал нь одоо ч АТГ, прокурор дээр нээлттэй байдаг нь нөхрийг бачуурахад хүргэсэн бололтой. Одоогоос яг нэг жилийн өмнө АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц “Лу.Болд оо чиний Хойд Солонгост хийсэн зэвсгийн наймаанаас болж тэнд хоёр хүн цаазлуулсан шүү, энд БХЯ-ны генерал ял авсан. 2017 оны зургадугаар сарын 12-нд гурван зуун мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг нь Хойд Солонгосоос Авилгатай тэмцэх газарт ирсэн байгаа шүү. Ц.Нямдорж сайд ч мэдэж байгаа. Тэр мөнгийг нь төлөөрэй чи, танаас болж Молекул гэж найзын чинь хүүхдүүд асуудалд орсон. БХЯ-нд техникийн нөхцөлгүй орон сууц барьсан, прокурорын зөвшөөрөлтэй үзлэг шалгалт ороход ганц компани л шалгараад байдаг, нэг компанид давуу эрх олгож барилга бариулсан, цааш нь ярих уу яахав, та ашиг сонирхолын зөрчилтэй хүн шүү дээ, шударга хүн мөн үү” хэмээн хэлсэн байдаг.

Хөх тэнгэр@sky_mgl

Б.Хурц: Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300000 дол зэвсэг зарсан. 6 сард нэхэмжлэл нь ирсэн Танаас болж 2 хүн Хойд Солонгост цаазлуулсан БХ-ын генерал ял авсан. Молекул найзынх нь хүүхдүүд асуудалд орсон Та шударга хүн мөн үү Би одоо цааш нь юм ярих уу яахуу

Нууц мэдээлэлд хамгийн ойр олон жил хүчний байгууллагад ажилласан дарга хүний амнаас хариуцлагагүй үг унамгүй. Тиймээс л Лу.Болд гишүүн хамаг “но” нь  илрэх вий гэхээс айсандаа ийнхүү сандраад байна уу гэх хардлага төрөх болов. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг эртний үг байдаг даа. Ямартай ч Л.Болд гишүүн сүүлийн үед АТГ, прокурорын байгууллага руу дайрч цовхчин, гэлбэлзэх болсон нь цаанаа ийм учиртай аж.

У.Бадрах

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …