Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой болно

 Өнгөрсөн баасан гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МХЕГ-ын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/ болгох шийдвэр гаргажээ.

ХАБҮЛЛ нь итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүнгийн нийцлийг хянах, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хүнсний хяналтын лабораториудыг мэргэжил, арга зүй, технологийн удирдлагаар хангах үндсэн үүргэтэйгээр ажиллах юм байна. Мөн лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг цахим байдлаар бүрдүүлж ашиглах бөгөөд мэдээллийн гол эх сурвалж нь итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн байх аж.

Үүнээс гадна лабораторид тавигдах шаардлага, үйл ажиллагааны төрөл, эрх үүрэг, удирдлагын тогтолцоо, санхүүжилт, хариуцлага, шинжилгээний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх бүхий л харилцааг нарийвчлан зохицуулха журмыг баталжээ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …