58 дахь удаагийн “Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Б. Мөнхчимэг өнөөдөр /2018.10.19/ Япон улсыг зорилоо.
Дэлхийн хамгийн том гурван миссийн тэмцээний нэг болох “Miss International- 2018” тэмцээн албан ёсоор маргааш буюу 10-р сарын 20-нд Япон Улсын Токио хотод эхэлнэ.
“Miss International-2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Япон улсын Токио хотноо болох юм.
Missology.org сайт Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Б. Мөнхчимэгийг хамгийн залуу,өндөр миссүүдийн нэгээр онцолсон байна.
“Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 19 настай Б. Мөнхчимэг өнгөрсөн зургадугаар сарын 11-нд болсон “Miss Mongolia-2018”наадмын ялагчаар тодорч Япон улсад зохиогдох “Miss International- 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр шалгарсан юм.
Тэрбээр Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Шинэ Монгол Коосэн сургуулийн 5-р курст химийн инженерийн чиглэлээр суралцдаг аж.
“Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд оролцож буй Б. Мөнхчимэгийг дэмжихийг хүсвэл энэхүү https://www.facebook.com/Miss.International.bp/photos/a.2088023234581917/2099060160144891/?type=3&__xts__[0]=68.ARAQSJXv8_kJ6yel_BX9FKrkPUD7QzR__SQnHxmE-5PWxWeA4W6r_twfhhrhzWTQrHcSrftP0_z80ioQkKDDk9EX2p1CcSczj_DKm32WvDcyBTaHaq0b1KA8LWsWyiCwD6TxOh7PkJ2verH8d-nxm88VkMKou8FsXwtBFp3z2NSuREHbB59ocKp5QhM91NtF40NsccepwWU&__tn__=-UK-R фэйсбүүк хуудсыг даган Б. Мөнхчимэгийн зураг дээр лайк, шейр хийж Mongolia гэж comment бичээрэй.