Цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар цагдан хорьжээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч амь насыг нь хохироосон этгээдүүд болох Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай яллагдагчаар  цагдан хорив.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  уг хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэв.

Шүүх яллагдагч Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жил, түүнээс дээш хугацаагаар оноохоор заасан. Гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …