Баруун аймгуудад цас орж байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө

Аравдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Баруун аймгуудын нутгаар өнөө шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Одоогийн байдлаар Төв аймгийн Лүнгээс-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн автозамд тэнгэр бүрхэг цас орж эхэлсэн байна.

Мөн Булган-Мөрөн чиглэлийн авто замд явган цас шуурч, Эрдэнэт-Булган чиглэлд тэнгэр бүрхэг цас орж байгаа тул орон нутагт зорчих жолооч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас зөвлөлөө.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …