“Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянаас 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолтыг зохион байгуулсан байна.
Харин энэ удаад тэд шилдэг үзүүлбэрүүдээрээ анх удаагаа “Хамтдаа инээмсэглэе” урлагийн анхдугаар тоглолтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар чуулганы танхимд зохион байгуулах гэж байна.
“Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолт нь “Хөгжлийн бэрхшээлтэй” хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, олон нийтийн дунд тэдэнд хандах хандлагад эерэг нөлөөллийг бий болгох зорилгын дор явагддаг байна.
Энэхүү тоглолт маш олон хүмүүс, байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Тасалбар нь ҮНЭГҮЙ тараагдах юм байна. Тоглолтод зургаан сургуулийн 100 сурагчдын 22 үзүүлбэр тоглогдох юм байна.