Б. Анхболдын мөрөөдөл өнөөдөр биелнэ

 

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 15-ний билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр Б.Анхболд, М.Түмэнжаргал нарын хуримын ёслол Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордонд болох юм.

Zaluu.сom сайтад энэ сарын 12-ны өдөр аав хүү хоёрын талаарх сурвалжлага гарч, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группын гишүүд Б.Анхболдод туслах аян эхлүүлсэний үр дүнд өнөөдөр Б. Анхболдын мөрөөдөл биелж гэргий М.Түмэнжаргалтайгаа хуримаа хийхээр болж байна. Айлын хашаанд амьдарч байсан тэд сайхан сэтгэлт Монголчуудын буянаар өөрсдийн гэсэн хашаатай болсон юм.Мөн тэрбээр ОБЕГ- т 24 цаг ажиллаад 48 цаг амрах харуулын албанд ажилтнаар орсон билээ.

Б.Анхболдын хуримаа хийж чадахгүй юм аа гэхэд ядаж эхнэрээ хуримын даашинзтай, өөрөө пиджак өмсөөд зураг авахуулж үзэх юмсан гэсэн мөрөөдлийг БГД-ын Гэр бүл, Ёслолын ордныхон биелүүлж байна. Харин сүйт бүсгүйн хуримын даашинз, гоёлын иж бүрдлийг “Butterfly” хуримын даашинзны дэлгүүрийн хамт олон бэлэглэсэн аж.

Б.Анхболд, М.Түмэнжаргал нарын гэрлэх ёслол өнөөдөр 11.30 цагаас эхэлнэ. Хуримын цайллагыг “Наран” рестораны хамт олон үнэ төлбөргүй хийж байгаа юм. Хуримын ёслолд МУСТА Б.Баттөр, Харш хамтлагийн дуучин МУСТА Б.Баярт, поп дуучин Бобо, Сүлд чуулгын дуучин Хулан, Тake off хамтлагийн дуучин Б.Батзолбоо нар хүрэлцэн ирж, хосуудад аз жаргал ерөөн ая дуугаа өргөхөөр болжээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …