АТГ: Хууль зөрчсөн гурван албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдууллаа

АТГ-аас энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Чимгээ, албаны мөнгийг охиныхоо компанийн данс руу шилжүүлж хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

АТГ-ийн Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг“Хууль зөрчсөний улмаас хянан шалгагдаж хариуцлага тооцуулсан албан тушаалтнуудын талаар АТГ ингэж мэдээлдэг нь дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш бөгөөд өөр бусад төрийн албан тушаалтнуудад хуулиа хэрэгжүүлэхийг сануулж буй урьдчилан сэргийлэлт юм” гэв.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …